Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа болон яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Амаржаргал нарыг чөлөөлөхөөр болсон байна.
Дэд сайд Ш.Анхмаагийн хувьд өөрөө өргөдлөө өгснийг шийдвэрлэнэ гэж буй бол Я.Амаржаргалыг чөлөөлж, орны хүнийг томилох юм байна.
Түүнээс гадна Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчийг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох аж. Дашрамд дурдахад, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Түүний хувьд Элчин сайдаар томилогдож магадгүй учир ажлаа өгөх бололтой.