Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал гардуулах арга хэмжээгээ хойшлуулжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал гардуулах арга хэмжээгээ хойшлуулжээ

Цагаан сарын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн салбар, салбарын манлайлагчдад энэ сарын 08-ны өдөр /2021.02.08/ төрийн дээд цол гардуулсан. 

Харамсалтай нь тус үйл явдалтай давхцан Сүхбаатарын талбайд иргэн Э өөрийгөө шатаан нас барсан юм. Энэхүү үйл явдлаас үүдэлтэйгээр Ерөнхийлөгчийн тамгын газар /ЕТГ/-аас шагнал гардуулах болон бусад арга хэмжээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Тухайлбал, уяачдад болон өөр бусад салбарынханд шагнал гардуулах үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн тамгын газраас төлөвлөөд байжээ.