“О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгоё” гэж УИХ-ын зарим гишүүд шахалт үзүүлжээ

“О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгоё” гэж УИХ-ын зарим гишүүд шахалт үзүүлжээ

Өнгөрсөн оны долдугаар сард АН-ын даргад нэр дэвшигчид “Дотоод сонгуулийн хороо”-ндоо бүртгүүлж байсан ч, үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тус сонгуулийг тодорхой бус шалтгаанаар зогсоосон гэх мэдээлэл бий. 

Тэгвэл УБЕГ-аас Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчингүй болгож, мөн УДШ-ийн цахим бүртгэлээс түүний нэрийг хассанаар тэрээр тус намыг төлөөлөх боломжгүй болсон билээ. Ингээд саяхан АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэл хийж, “Тус намын дүрмийн дагуу намын даргын сонгуулийг энэ сард зарлах болно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад, “энэ сарын 23 –ны өдрөөс хойш АН-ын даргад нэр дэвшигчдийг дахин бүртгэнэ” гэх мэдээллийг өгч байна. 

Харин УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий зарим гишүүд нь “Намын даргаар УИХ-ын гишүүдийн нэг нь сонгох ёстой. Үүнд О.Цогтгэрэл тохирно” гэж намын удирдлагууддаа шахалт үзүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, О.Цогтгэрэл нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан, Тесо группийн эзэн билээ. Мөн тус группийн бүтээгдэхүүнүүд тус намаас зохион байгуулсан гэх “Хотынхондоо хониор туслая” аяны хүрээнд иргэдэд тараагдсан зүйлс дотор нэлээдгүй харагдаж байв.