САНАЛ АСУУЛГА: НИТХ-ын ХҮН-ын бүлэг Д.Сумъяабазарыг огцруулах саналыг гаргалаа

САНАЛ АСУУЛГА: НИТХ-ын ХҮН-ын бүлэг Д.Сумъяабазарыг огцруулах саналыг гаргалаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах саналыг өргөн барихаар НИТХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлснээ мэдэгдэж мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр ХҮН-ын бүлгийн гишүүд "Д.Сумъяабазар хариуцлага хүлээж огцрох ёстой. Засгийн газар хариуцлага хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл нийслэл дээр хариуцлага тооцох гэхээр нэгдүгээр орлогч даргаа огцруулсан болоод өөрөө хариуцлагаас мултраад үлдэж болохгүй. Өнөөдрийн НИТХ-ын хуралд бид энэ асуудлыг хөндсөн.

Гэтэл хэлэлцэхгүй гэж байна. Хүлээж авахгүй гэлээ. Өнөөдөр Д.Сумъяабазар ажлын тайлангаа сонсгоод л өнгөрч байна.

Уг нь бидэнд ажлаа дүгнүүлэх ёстой. Гэтэл бидэнд үнэлэлт, дүгнэлт өгөх боломж олгосонгүй. Д.Сумъяабазар чиг, үүргийн ажлаа хангалттай гүйцэтгээгүй. Нийслэлийн онцгой комисс хариуцлагагүй ажиллаж иргэдийг маш их бухимдуулж учир нь олдохгүй олон шийдвэр гаргасан. Үүнээс болж 22-ын товчоон дээр иргэн нас барсан. Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хүнсний түгээлтийн машиныг шөнө явуулсан гээд иргэдийг бухимдуулж дууссан. Хотын дарга хангалтгүй ажилласан учраас бид иргэдээ төлөөлж огцруулах асуудлыг хөндөж байна" гэлээ. 

Тиймээс ХҮН-ын гишүүд НИТХ-ын 45 төлөөлөгчийн гарын үсгийг цуглуулна гэдгээ мэдэгдлээ. Хуулийн дагуу 15 гишүүн гарын үсэг зурвал Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг өргөн барих аж. Мөн энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн байна. Цаашид хуулийн хүрээнд бүх арга хэмжээг авна гэдгээ НИТХ дэхь ХҮН-ын гишүүд хэллээ. 

Улаанбаатар хотын даргын үүрэгт ажлаас нь Д.Сумъяабазарыг огцруулах нь зөв үү

Нийт: 8 саналтай