ЭМЯ-ны дэд сайдаар М.Баттүвшинг, ТНБД-аар Ц.Эрдэмбилэгийг томиллоо

ЭМЯ-ны дэд сайдаар М.Баттүвшинг, ТНБД-аар Ц.Эрдэмбилэгийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Дэд сайд Ш.Анхмаа, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингээд Эрүүл мэндийн яамны Дэд сайдаар М.Баттүшин, Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг нарыг томилсон бөгөөд тэд дөнгөж сая ажлаа хүлээж авсан байна. Дэд сайд М.Баттүшиг нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн зөвлөхөөр ажиллаж байжээ.