НИТХ-ын ХҮН-ын гишүүнд Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах саналыг гаргаж НИТХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэж мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар тайлбар хийжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна.