Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн хуультай холбоотой асуудлаар ҮХЦ-ийн гишүүдтэй уулзав уу

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн хуультай холбоотой асуудлаар ҮХЦ-ийн гишүүдтэй уулзав уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй уулзаж байж болзошгүй талаарх мэдээлэл ирлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийг цагдаагийн хамгаалалтад авч, Ерөнхийлөгч дотогш орсон мэдээлэл байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд УИХ-ын гишүүн Т.Доржханд эцсийн байдлаар баталсан Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай нийцэхгүй байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгаагүй. Энэ нь Үндсэн хуультай нийцэхгүй, зөрчилдөж байна. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг хоёр жилээр сунгах хууль зүйн боломжгүй” хэмээн мэдэгдэж байв. 

Ерөнхийлөгч ҮХЦ-ийн байр дээр хүрэлцэн ирсэн нь энэ асуудлын талаар цэцийн гишүүдтэй ярилцах зорилготой байж болзошгүй хэмээн зарим хүн хэлж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө