Усан доорх шилдэг гэрэл зургийн уралдаан саяхан зохион байгуулагдаж дэлхийн 68 орны зурагчин 4500 гаруй бүтээлээрээ өрсөлджээ. Уг уралдааны тэргүүн байрыг АНУ-ын гэрэл зурагчин Рене Капоззола хэмээх эмэгтэй хүртсэн байна. Тэрээр нар жаргаж үеэр тэнгэрт цахлай шувуу нисэж, усанд хоёр акул сэлж буй агшныг тун мэдрэмжтэйгээр хальснаа буулгажээ. Ингээд дэлхий даяар зохион байгуулагдсан гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцана уу.
Эх сурвалж: CNN