Фитнесийг нээх эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно

Фитнесийг нээх эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно

Ирэх долоо хоногоос фитнес, кино театр болон бусад үйлчилгээг нээх эсэхийг Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын энэ долоо хоногийн хуралдаанаар тодорхой болгох аж. 

Энэ талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хоёрдугаар сарын 17-нд Засгийн газрын хурлаар хэлэлцэх хүртэл халдвар хамгааллын дэглэмийг шууд хүнтэй харьцдаг, шууд бус харьцдаг гэж хоёр онцлогоор нь тодорхой журам гаргаад хоёрдугаар сарын 20-оос өмнө зарлана. Ихэнх аж, ахуй нэгжүүдээ нээх бодлого барьж байна" гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө