Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж байна

Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЕБС-иудын танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх асуудлыг хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах юм байна. 

Ковидын нөхцөл байдлын улмаас сүүлийн гурван сарын хугацаанд их, дээд болон ЕБС-ийн сургуулийн хүүхдүүд цахимаар, теле байдлаар хичээллэж буй. Гэтэл ЕБС-ийн суралцаж байгаа хүүхдийн дунд цахим, теле хичээлийн үр дүн хангалтгүй, 10 гаруй мянган хүүхэд гэртээ нөүтбүүкгүй, интернэтгүй, тог цахилгаангүй нөхцөлд байгаа учраас цочрогдол үүсч байгааг салбарын сайд онцолж, яаралтай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

Тиймээс зайлшгүй гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлж, асуудлаар шийдвэр гаргуулна гэдгээ илэрхийлсэн. 

Дашрамд дурдахад, танхимын хичээлийг эхлүүлэх эсэх талаар цахимаар судалгаа явуулахад 60 хувь нь танхимын сургалтыг дэмжсэн ч 40 хувь нь хүүхдээ сургуульд явуулахад итгэлгүй  байна гэсэн  үр дүн гарсан аж. Мөн энэ 23-нд хатуу хөл хорио дуусахад бизнесүүдийн үйл ажиллагааг ямар стандартаар нээх, мөн Засгийн газраас зарласан 10 их наяд төгрөгийн эрүүл мэнд, эдийн засгаа аврах төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн дүрэм журам, зээл олголтын нөхцөл шаардлагын асуудлыг хэлэлцэх аж.  




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ