Ё.Баатарбилэг: Архангайн идээг гурилтай хольсон гэж гүтгэсэн асуудлыг ШӨХТГ, МХГ шалгах ёстой

Ё.Баатарбилэг: Архангайн идээг гурилтай хольсон гэж гүтгэсэн асуудлыг ШӨХТГ, МХГ шалгах ёстой

Архангайн малчид цагаан идээндээ гурил хольдог гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Зарим иргэдийн гаргасан тус шүүмжлэлтэй холбоотойгоор Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр "Архангайн малчид буруугүй. "Архангайн цагаан идээ" гэж "гурил"-тай идээ авч хулхидуулсан гээд байгаа нөхдүүд яг хаанаас, хэнээс авсан гэдгээ зарлах хэрэгтэй. Нэр усгүй нутгаар нь "гүтгэж яллаж" болохгүй!. Түүнийг нь ШӨХТГ, МХГ, бусад хяналтын байгууллагууд шалгаж тодруулах, хариуцлага тооцох үүрэгтэй. Архангайн малчид буруугүй" гэжээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө