Дуудлага худалдааны азын дугаарыг хэн ч авалгүй, ЗТХЯ-ны сайд Л.Халтар ажилдаа бүдрэв үү

Дуудлага худалдааны азын дугаарыг хэн ч авалгүй, ЗТХЯ-ны сайд Л.Халтар ажилдаа бүдрэв үү

Энэ долоо хоногийн Даваа гараг /2021.02.15/-аас эхлэн азын гэх ижил тоотой автомашины дугаарыг дуудлагаар худалдах ажлыг Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж эхэлсэн. 

Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “азын дугаарын дуудлага худалдаагаар олсон мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад сургууль, цэцэрлэг барьж өгөхөд зарцуулах чиглэлийн өгч, энэ дагуу дуудлага худалдааны бэлтгэл ажил хангагдаж байна” гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдэж байв. 

Гэтэл Засгийн газрын үүрэг чиглэлийг ЗТХЯ-ны сайд Л.Халтар гүйцэтгэж чадсангүй бололтой. 

Учир нь дуудлага худалдаанд иргэд 50 мянган төгрөгийн барьцаатай оролцсон, мөн дуудлага худалдааны зохион байгуулалт муу байсан нь, “автомашины дугаарын үнийн хий хөөсрөл” болоод байгаа юм. Иймд дуудлага худалдаанд оролцож, хэт өндөр үнэ өгч шалгарсан хүмүүс тус азын гэх дугаараа авахгүй, дуудлага худалдаа нь цуцлагдаж байгаа ажээ.

0001 УАР дугаар 427 сая төгрөгт дуудагдав

Тодруулбал, дуудлага худалдаанд оролцож, шалгарсан иргэн 24 цагийн хугацаанд төлбөрөө төлж, гэрээгээ баталгаажуулна гэж заасан бөгөөд, энэ хугацаанд шалгарсан иргэд бараг төлбөрөө төлөхгүй, дуудлага худалдаа нь цуцлагдаж байгаа ажээ. Тодруулбал, 427 сая төгрөгийн үнэд хүрч, дуудагдсан 0001 УАР дугаарын хэн ч аваагүй гэх мэдээлэл байна.