Д.Дамба-Очирыг Тагнуулын байгууллага шалгаж байгаа юу

Д.Дамба-Очирыг Тагнуулын байгууллага шалгаж байгаа юу

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Д.Дамба-Очир Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг “Оюутолгой” ХХК-д хүргүүлсэн байдаг. Тэрээр “Оюутолгой” компаниас хүсэлт ирсэн учраас 43 хуудас материал хүргүүлсэн” гэж сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Тухайн үед ажлын хэсгийн дүгнэлтээс гадна АТГ-аас гаргасан Оюутолгойн асуудлаарх шалгалт, Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт тэргүүтэй материалыг УИХ-ын гишүүдэд “НУУЦ”-ын зэрэглэлээр тараахаар бэлтгэсэн байсан. Тиймээс ч Д.Дамба-Очир гишүүний “Оюутолгой” руу илгээсэн бичиг дунд нууцын зэрэглэлд багтсан материал хамт явсан уу гэх асуудал хардлага дагуулаад байгаа юм.

Эх сурвалжийн зүгээс Д.Дамба-Очир гишүүнийг Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа, уг асуудал нууцын түвшинд яригдаж гэж мэдээлэв.