Өмнөговь аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ

Өмнөговь аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн Хөх толгой гэдэг газарт өчигдөр өглөө 07:47 цагийн үед 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хохирол байхгүй, иргэдэд чичирхийлэл сулхан мэдрэгдсэн. Мөн аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн “Улаан бут” гэдэг газарт 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй ажээ.