Монгол адуучны талаар өгүүлэх "Эмнэг сургагч" баримтат кино олон улсын наадмын шилдгээр шалгарчээ

Монгол адуучны талаар өгүүлэх "Эмнэг сургагч" баримтат кино олон улсын наадмын шилдгээр шалгарчээ

“Vancouver International Mountain Film Festival” хэмээх олон улсын кино наадам Канадын Ванкуверт боомт хотноо энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагджээ. Уг наадам нь 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвхөн уулын сэдэвт бүтээлүүд өрсөлддөгөөрөө онцлог юм.

Тэгвэл наадмын шилдэг киногоор Францын найруулагч Хамид Сардарын “Эмнэг сургагч” баримтат кино шалгарч, Гран При шагнал хүртжээ.

Энэхүү кинонд эрэлхэг зоригт монгол адуучин залуугаар төлөөлүүлж нүүдэлчин ард түмний амьдралыг харуулах бөгөөд гол дүр адууны хулгайчдыг Оросын Сибирь хүртэл, Монголын тайгаар хөөн, мөрдөж  малын хулгай, хууль бус алт олборлолт Монголд ямар аюул учруулж байгаа тухай өгүүлдэг. Киноны үйл явдал, утга агуулга шүүгчдээс өндөр үнэлгээг авчээ.

Эх сурвалж: Straight