Ирэх сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбогдлуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа

Ирэх сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбогдлуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр \2021.02.25\ болж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонссон юм. Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгалаа гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.