Энэ сарын 9-өөс УИХ-ын гишүүдийг вакцинжуулалтад хамруулна

Энэ сарын 9-өөс УИХ-ын гишүүдийг вакцинжуулалтад хамруулна

Манай улс коронавирусийн цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцинаар хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжид Энэтхэгээс буцалтгүй тусламжаар “АстраЗенека” компанид үйлдвэрлэсэн 150 мянган тун вакциныг энэ сарын 22-ны өдөр /2021.02.22/ хүлээн авсан. Тус вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсэн юм. Үргэлжлүүлэн эрсдэлт 16 байгууллагын 14092 хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байна. Харин хоёр, гурав дахь ээлжийн вакцин ОХУ, БНХАУ-аас ирсэн бөгөөд яаралтай нөхцөлд хэрэглэхээр төлөвлөөд байгаа юм.

Угтаа бол одоо эмч, онцгой байдал, цагдаа нарыг вакцинжуулах хуваарьтай ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-14-ны хооронд "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэхээр болсон тухай мэдээлэл байна. 

Одоогоор эмч, эмнэлгийн ажилчдын вакцинжуулалт дуусаагүй бөгөөд Хавдар судлал үндэсний төв, Төмөр замын эмнэлэг гэх мэт олон газрын ажилчид хамрагдаагүй байгаа юм. Гэхдээ тэдэнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүндэд вакцин хийхээр болжээ. Гишүүдийн дараа УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад вакцин хийхээр төлөвлөжээ.