Э.Батшугарыг МАН-аас дэвшүүлэхгүй гэж Д.Сумъяабазар цэцэг өргөх ёслолд оролцоогүй ажээ

Э.Батшугарыг МАН-аас дэвшүүлэхгүй гэж Д.Сумъяабазар цэцэг өргөх ёслолд оролцоогүй ажээ

Энэ долоо хоногийн даваа гарагт болсон МАН-ын 100 жил, эх орончдын өдрийг тохиолдуулан, Сүхбаатарын хөшөөнд МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс цэцэг өргөх үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр тэдэнтэй хамт тус үйл явдалд оролцсон. 

Харин тэдний анх удаа хамтдаа цэцэг өргөсөн тус үйл явдлыг МАН, МАХН –ууд нэгдэх, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орох гэж байна гэж эх сурвалжууд тайлбарлаж буй. Тэгвэл МАН, МАХН-ын удирдлагуудын дээрх хамтарсан ёслолд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ард эрэмбээрээ бичигдэх Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар оролцоогүй нь олны анхааралд ороод байна. 

Тэгвэл тэрээр Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагдах Сонгино хайрхан дүүрэгт болох УИХ-ын 28 тойргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлж, тус үйл явдалд оролцоогүй гэх мэдээлэл байна.

Учир нь Д.Сумъяабазар хотын дарга болж, УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тул нөхөн сонгуульд зарлагдах нөхцөл бүрдсэн, нөгөөтэй Сонгино хайрхан дүүргийг хотын дарга Д.Сумъяабазарын тойрог гэдэг билээ. Тодруулбал,  МАН, МАХН-ууд нэгдэх асуудлыг нэг тохироо нь Сонгино хайрхан дүүргийн нөхөн сонгуульд Э.Батшугарыг нэр дэвшүүлэх тухай асуудал яригдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа билээ.  

Мөн тус цэцэг өргөх ёслол болоод тухайн өдрийн орой нь болсон хүндэтгэлийн цайллагад Ерөнхийлөгч асан Н.Багабанди оролцоогүй байна. Иймд МАН-ын 100 жилийн ойн арга хэмжээнд огт оролцоогүй түүнийг намынх нь зарим гишүүд “Н.Энхбаяртай нэгдэхийг тэрээр эсэргүүцэж ийм үйлдэл гаргалаа” гэж тайлбарлаж байгаа ажээ.