А.Адъяасүрэнд холбогдох авлигын хэргийг хүчингүй болгосныг эсэргүүцэж УЕПГ-т ханджээ

А.Адъяасүрэнд холбогдох авлигын хэргийг хүчингүй болгосныг эсэргүүцэж УЕПГ-т ханджээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг бусдад авлигал өгсөн асуудлаар хуулийн байгууллагад шалгаж байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл түүний хэргийг хүчингүй болгожээ. Учир нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн өмгөөлөгч нар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандан түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг хүсэлтээр нь шийдвэрлэжээ. 

Үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эсэргүүцэн, дээд шатны прокурор буюу УЕПГ-т хандаад байна. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь сонгуульд нэр дэвшихээсээ өмнө өөрийн хувийн компаниудын  ачааны машинд нүүрс тээвэрлэх С бичгийн зөвшөөрөл авахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган долларын авлигал өгсөн гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Улмаар нийслэлийн прокурорын газрын хяналын прокурор Эрүүгийн хуулийн 22.5.1 дэхь хэсэгт заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйлс өгсөн" гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан байдаг. 

Түүнээс хахуул авсан Г.Доржпаламийг ажлаас нь чөлөөлөн шалгаж байгаа бөгөөд тэрбээр хэргээ хүлээсэн гэх мэдээлэл байдаг.