Э.Эрдэнэжамъяан: МАН, МАХН-ны нэгдэх асуудлаарх ажлын хэсгийг энэ долоо хоногт байгуулна

Э.Эрдэнэжамъяан: МАН, МАХН-ны нэгдэх асуудлаарх ажлын хэсгийг энэ долоо хоногт байгуулна

МАН, МАХН нэгдэх тухай мэдээлэл бий. Энэ тухай Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъяан дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр "Энэ долоо хоногт албан ёсны ажлын хэсэг байгуулагдаж дүрмэндээ, гэрээндээ ямар зүйлс оруулахаа яриад эхлэх байх. Ажлын хэсгийг ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж орно. Намынхаа үзэл баримтлалыг тохирно. Шат, шатных нь намын байгууллагад тодорхой гишүүдийнхээ тоог харгалзаад орж таарна. Удирдах зөвлөлд Бага хурал, аймаг, дүүрэг, сум, хороонд бид нэгдэж, нийлж орох ёстой. Хоёр нам нэг нам болсны дараа намын гишүүдээ хаана дэвшүүлэх, байрлуулахаа намын бодлого болгоно" гэжээ. 

Тэрбээр мөн хоёр нам нэгдэх саналыг манай намаас ажлын хэсэг байгуулагдаж эхэлж тавьсан. Уг асуудлаар хоёр намын удирдлагууд уулзсан гэсэн байна.