Хаврын чуулганыг энэ сарын 15-нд нээнэ

Хаврын чуулганыг энэ сарын 15-нд нээнэ

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдана. Үүний дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан энэ сарын 15-нд /2021.03.04/ эхлэх гэж байна. 

Хаврын чуулганаар нийт 50 хуулийн төслийг хэлэлцэхээр дараалал тогтоосон юм. 

ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  • “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. 
  • “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл.
  • “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл.
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл.
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл.
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл.
  • Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл.
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл.
  • Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл.
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл.
  • Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл.
  • Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл.
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Шүүх байгуулах тухай хуулийн төсөл.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл.
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл.
  • Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.