“АН-ын тамгаа С.Эрдэнэд буцааж өгье” гэж Ц.Туваан мэдэгджээ

“АН-ын тамгаа С.Эрдэнэд буцааж өгье” гэж Ц.Туваан мэдэгджээ

Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан байна. Тус хуралд УИХ-ын гишүүн Ц.Туваан оролцож, “Эв нэгдэлтэй байя. С.Эрдэнэ даргад АН-ын тамгаа буцааж өгье” гэж мэдэгджээ.

Учир нь Ц.Тувааныг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч, тэрээр дүрмийн бусаар ажилласан гэж үзэн С.Эрдэнэ УБЕГ-т хүсэлт гаргасан байдаг. Иймд УБЕГ-аас Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. 

Мөн АН-ын ҮБХ-ны тус хурлаар Дотоод сонгуулийн хорооны нийт гишүүдийнхээ гуравны нэгд нь өөрчлөлт оруулсан байна.

Учир нь нийт 15 гишүүнтэй тус хорооны таван гишүүнийх нь бүрэн эрх дуусгавар болоод байжээ. Харин энэ сарын 28-ны өдөр болох АН-ын даргыг сонгох сонгууль цуцлагдаж, ирэх дөрөвдүгээр сарын 25 ны өдөр болохоор болж байгаа бололтой.