Л.Оюун-Эрдэнэ: 5-р сарын 1-нд хилээ нээхэд зөвхөн вакцинд хамрагдсан иргэд манай улс руу зорчино

Л.Оюун-Эрдэнэ: 5-р сарын 1-нд хилээ нээхэд зөвхөн вакцинд хамрагдсан иргэд манай улс руу зорчино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж байна.

Тэрбээр энэ үеэр “Тавдугаар сарын 1-нд манай улс хийлээ нээнэ. Гэхдээ вакцинд хамрагдсан иргэд манай улс руу зорчих боломжтой. Гэрээний дагуу хил нээгсэнээс хойш хил нээгдсэнээс хойш хоёр сарын дагуу “Хөшигтийн хөндий” онгоцны буудал ашиглалтад орохоор байгаа. Тэгэхээр долдугаар сарын 1-нд онгоцны буудал ашиглалтад орох боломжтой гэж үзэж байна. Бэлтгэл 85 хувьтай хангагдсан гэж сая надад хэллээ. Үлдсэн 15 хувийг яаралтай гүйцэтгэж, ашиглалтад оруулахад анхаарч хамтран ажиллая” гэв.