Засгийн газрын хурлаар Т.Чимгээгийн асуудлыг хэлэлцсэн талаараа 11.00 цагт мэдээлэл өгнө

Засгийн газрын хурлаар Т.Чимгээгийн асуудлыг хэлэлцсэн талаараа 11.00 цагт мэдээлэл өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өглөө 09.00 цагт /2021.03.08/ эхэлсэн. Хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, түүнийг суллах боломжийн талаар ярилцжээ. Ингээд тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар 11.00 цагт албаныхан мэдээлэл өгнө. Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй уулзахаар хорих 401-р ангид ажиллаж байгаа ажээ.