А.Гансүх: Аавыг минь машинаар дайрлаа. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна

А.Гансүх: Аавыг минь машинаар дайрлаа. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх хоёр хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 09-ний өдөр Өдрийн сонинд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс төржиж байна гэх утга бүхий ярилцлага өгсөн юм. Тэгвэл ярилцлага гарсан өдрийн 17.50 минутад түүний аав осолд оржээ.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хаягтаа “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт.

Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр, гэхдээ их бохир улс төр гэж бодож явлаа. Хувь хүн рүү дайрсан гүтгэлэг, доромжлолыг тэвчиж ирлээ. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалдаг хамт олныг гүтгээд эхлэхээр нь нийгэмд хагарал талцал үүсэхээс сэргийлж 2021 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Өдрийн сонинд ярилцлага өгсөн. Гэтэл тэр өдрийн орой 17.50 цагт өндөр настай аавыг минь гэрийн гадаах явган хүний гарц гарч явахад нь машинаар дайрлаа. Өндөр настай аав маань хүнд гэмтэл авч, одоо Гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотнын хүмүүс халдлага хийгдэж байна. Дараа нь юу болох вэ.

Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тулчих. Миний настай аав, ээж, эхнэр, хүүхдүүд, найз нөхөд, хамт олныг орхичих. Тэд маань монгол улсын жирийн иргэд. Монгол төр иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна. Хууль хүчний байгууллагуудад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа. Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан Гэмтлийн эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эмч нартаа найдаж байна” гэжээ.