LIVE: Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ЗУРГААН хүн амь насаа алдаж, 81 иргэнийг эрэн хайж байна

LIVE: Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ЗУРГААН хүн амь насаа алдаж, 81 иргэнийг эрэн хайж байна

Өнгөрсөн амралын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан.

Энэ үеэр хөдөө орон нутагт олон хүн гэрээсээ төөрч, мал сүрэг уруудаж, хашаа байшин нуржээ. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт арав гаруй аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.

Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон бөгөөд өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг мэдээллээ. Хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх аж. Мөн орон нутагт 58 гэр, 220 гаруй хашаа саравч нуржээ. ОХУ-аас баруун аймгуудад цахилгаан түгээдэг тулгуур багана нурсан тул хэд хэдэн аймгуудад тог тасарсан, одоогоор цахилгаан хүчдэлийг хэвийн болгож ажилласан талаар хэллээ. Мөн дээрх аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг, Өндөршил суманд нэг, Дэрэн суманд нэг, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд, Баянжаргалант суманд хоёр хүн амиа алджээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө