Цаг агаарын аюулт үзэгдэл маргаашаас тогтворжих ч, энэ долоо хоногт сэрүүн өдрүүд үргэлжилнэ

Цаг агаарын аюулт үзэгдэл маргаашаас тогтворжих ч, энэ долоо хоногт сэрүүн өдрүүд үргэлжилнэ

Энэ сарын 10-наас эхлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд монгол орны ихэнх нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болж хөдөө орон нутгийн иргэд ихээр төөрч, мал уруудаж, хашаа саравч нурсан талаар ОБЕГ-аас мэдээлж байгаа юм.

Тэгвэл ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Аймаг, орон нутгуудийг дайран өнгөрсөн цаг агаарын энэхүү үзэгдэл нь гуравдугаар сарын 16-наас эхлэн харьцангуй тогтворжино. Энэ долоо хоногт цаг агаар дулаан байх төлөв харагдахгүй байгаа ч өнгөрсөн амралтын өдрүүдийнх шиг гамшгийн хүрсэн үзэгдэл мөн ажиглагдаагүй. Ерөнхийдөө энэ долоо хоног хуйсагнасан салхи шуургатай, сэрүүн өдрүүд үргэлжилнэ” гэж мэдээллээ.