Газрын тос дамжуулах хоолой барих төсөлд 20 гаруй компани хүсэлтээ ирүүлээд байна

Газрын тос дамжуулах хоолой барих төсөлд 20 гаруй компани хүсэлтээ ирүүлээд байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн долоо хоногт газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад зарлах гэж буйгаа мэдээлээд байсан билээ. Тодруулбал, тус яам газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсын “Pipeline and gas journal” цахим хуудсанд энэ сарын 1-нд нийтлүүлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн байдлаар/2021.03.19/ 20 орчим компани хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Компаниудын урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон төслийг санхүүжүүлэх товч саналыг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусаж байгаа аж.

Уг хоолойг Дорнод аймгийн Дашбалбар сумаас Дорноговийн Алтанширээ хүртэл 500 гаруй километр тавих юм. Одоогоор эдгээр ажлын явц 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө