Өнөөдөр /2021.03.23/ 22:48 цагийн орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдрэгдлээ. Энэ талаар манай улсын албанаас тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Харин олон улсын хэвлэлүүдэд “Монголын төв цэгт газар хөдлөлт боллоо” гэж мэдээлж эхлээд байна. Харин тус мэдээлэлд тус газар хөдлөлт нь хэдэн магнитудын хүчтэй байсан талаар тодорхой мэдээлээгүй байна.
#Earthquake possibly felt 2 min ago in Central Mongolia. Felt it? See https://t.co/wPtMW5w1CT pic.twitter.com/amommRyJQF
— EMSC (@LastQuake) March 23, 2021