ШУУРХАЙ МЭДЭЭ: Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5,5 магнитудын хүчтэй хөдлөлт боллоо

ШУУРХАЙ МЭДЭЭ: Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5,5 магнитудын хүчтэй хөдлөлт боллоо

Өнөөдөр /2021.03.23/ 22:48 цагийн орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдрэгдлээ. Энэ талаар олон улсын хэвлэлүүдэд “Монголын төв цэгт газар хөдлөлт боллоо” гэж мэдээлж эхлээд байна. Тэгвэл Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км зайд 5,5 магнитудын хүчтэй хөдлөлт 22:46 цагт бүртгэгдсэн байна. Улмаар тус газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод мэдрэгдсэн бололтой.