Цаг уурын байгууллагын мэдээллээр, өнөөдөр Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасаар шуурна. Мөн Өмнөговь аймгийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар шороон шуурга секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг ОБЕГ-аас мэдээлэв.
Иймд:
- -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- -Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.