УОК ирэх дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

УОК ирэх дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 17.00 цагт товлогдоод байсан ч цуцлагдсан. Харин Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрийн хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ.

Энэхүү шийдвэрийг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бөгөөд лхагва гараг хүртэл шаардлагатай тооцоо судалгааг хийх аж. Сүүлийн 24 цагт 575 иргэнд коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдол 7052 болсон. Ийнхүү халдварын тоо нэмэгдсээр байвал хөл хорио тогтооно хэмээн Улсын онцгой комиссоос удаа дараа мэдэгдээд буй билээ.