ШУУРХАЙ: Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийг тушаал бууруулж, Ц.Насанбат прокурорыг ажлаас нь түдгэлзүүлжээ

ШУУРХАЙ: Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийг тушаал бууруулж, Ц.Насанбат прокурорыг ажлаас нь түдгэлзүүлжээ

Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж болон Нийслэлийн прокурор  Ц.Насанбат нар нь албан тушаалаа урвуулж, хууль зөрчсөн байж болзошгүй мэдээлэл гарах болсон.

Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн.

Тэгвэл түүний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг гарч дээрх асуудлыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байсан юм.

Иймд өчигдөр УЕП-ын тушаал гарч, Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн тушаалыг бууруулж Баянзүрх дүүргийн прокурорын албан тушаалд томилсон байна. Харин Нийслэлийн прокурор  Ц.Насанбатын үүрэгт ажлаас нь чөлөөлж,  прокурорын албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.