Г.Дамдинням БСШУС-ын байнгын хорооны даргаар ажиллана

Г.Дамдинням БСШУС-ын байнгын хорооны даргаар ажиллана

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон. Тиймээс өчигдрийн /2021.03.29/ УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар БСШУС-ын байнгын хорооны даргыг томилох асуудлыг ярилцаж, шийдвэрлэжээ. 

МАН-ын бүлгийн хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшигчдийн хооронд нэлээд ширүүхэн өрсөлдөөн болж, санал тэнцсэн шалтгаанаар гурван ч удаагийн санал хураалт явуулсны эцэст гишүүдийн олонхи нь Г.Дамдиннямыг дэмжжээ. Уг асуудлыг долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах юм.