Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 9-ний өдрөөс зогсооно

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 9-ний өдрөөс зогсооно

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт энэ оны зургадугаар сарын 9-нд /2021.06.09/орон даяар явагдах тогтоолыг УИХ-аас баталсан. Тэгвэл хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд ирэх сарын 09-ны /2021.04.09/ өдрөөс эхлэн зогсоохоор болжээ. Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлдэг хуультай юм.