ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан уу

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан уу

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан гэж ойрын эх сурвалж нь мэдээлэв. Тэрбээр одоо гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Д.Нямхүүгийн хувьд ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ны өдөр чөлөөлөгдсөн ч одоо зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тиймээс ХӨСҮТ-д байрлаж ажиллаж буйгаас гадна захирлаар ажиллаж байх үедээ хэрэглэж байсан машин гэх мэт хангамжийг эдэлж буй аж. 

Сануулахад, нэгдүгээр сарын 19-ний орой /2021.01.19/ "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан, өвчтөн тээвэрлэх журмыг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Д.Нямхүүг албан тушаалаас чөлөөлсөн. 

Харин Д.Нямхүү нь "албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдсан" хэмээн үзэж, эргэж албан тушаалдаа томилогдохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан юм. 

Түүний хувьд ковидын онцгой нөхцөл байдалд ажлын хариуцлага алдаад зогсохгүй, аж ахуй нэгж, иргэдийн зүгээс ХӨСҮТ-д хандивласан мөнгөнөөс хувьдаа завшсан байж болзошгүй мөн ажилчдаа сэтгэл зүйн болон бие мах бодийн дарамтад байлгадаг, цалингийнх нь урамшууллаас авсан байх магадлалтай гэх үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн ХӨСҮТ-ийн захирлаар олон жил ажиллахдаа тус эмнэлгийн барилгыг огт өөд нь татаагүй, урсгал завсаруудыг хийгээгүй гэх баримт бүхий мэдээлэл оны өмнөхөн дэлгэгдэж байсан билээ.