АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Өнөрбаяр томилогдов

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Өнөрбаяр томилогдов

Өнгөрөгч долоо хоногт АН-ын даргыг тодруулах цахим сонгуульд болж өндөрлөсөн. Тус сонгуульд Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, Ц.Уртнасан нар өрсөлдөж М.Тулгат ялалт байгуулсан. 

Тэгвэл өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-аар Ч.Өнөрбаярыг томилсон байна. 

Ч.Өнөрбаяр нь АН-ын тэргүүлэх хуульчдын нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр 6 жил ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Мөн тэрээр өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан юм.