ХЭҮК-ын дэд дарга асан П.Оюунчимэг Шадар сайд С.Амарсайханы зөвлөхөөр томилогджээ

ХЭҮК-ын дэд дарга асан П.Оюунчимэг Шадар сайд С.Амарсайханы зөвлөхөөр томилогджээ

Хүний эрхийн үндэсний комиссын дэд дарга асан П.Оюунчимэг өнгөрсөн хоёрдугаар сард Шадар сайд С.Амарсайханы зөвлөхөөр томилогдсон байна.

Улсын онцгой комисс өчигдөр орой /2021.04.09/ хуралдаж хөл хорио тогтоох 14 хоногийн хугацаанд ажиллах аж, ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг, иргэдийн хөл хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцсэн юм. Уг ажилд тэрбээр идэвхтэй оролцжээ. П.Оюунчимэгийн хувьд өнгөрсөн арваннэгдүгэээр сард Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэрээ дэвшүүлээд эргүүлэн татсан байдаг. 

Шадар сайдын албан өрөө 2021.04.08