Д.Ганбат: АН засагласан гурван аймагт халдвар гараагүй. Арай л хариуцлагатай ажиллаж байна

Д.Ганбат: АН засагласан гурван аймагт халдвар гараагүй. Арай л хариуцлагатай ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Коронавирусийн халдвар Монголд орж ирээд хоёр жил болчихлоо. Дэлхий ертөнц коронавирусгүй үеийнх шигээ хуучин хэвэндээ дахин хэзээ ч орохгүй гэсэн судалгаа бий. Зарцуулж байгаа мөнгө, хийж буй ажлыг чинь харьцуулахад үнэхээр муу байна. Өнөөдөр Ерөнхий сайд энд дахиад алга.
Өчигдөрхөн Засгийн газраас 14 хоног хөл хорио тогтоон, иргэн бүрд 300.000 төгрөг олгох арга хэмжээ авчээ. Энэ бол маш зөв алхам. Иймэрхүү алхмаа гялс хийгээд хөл хорио тогтоогоогүйн улмаас халдварын тоо 10.000 гараад явчихлаа. Гуравхан аймагт халдвар гараагүй гэж байна. Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймагт халдвар гараагүй. Ардчилсан нам засагладаг аймгууд л даа. Арай л хариуцлагатай ажиллаж байгаа байхгүй юу. Бусад аймгууд арай дэндүү байна шүү дээ” гэлээ.

ҮЗЭХ: