Жек Магийн “Алибаба”группыг 2.75 тэрбум ам.доллароор торгожээ

Жек Магийн “Алибаба”группыг 2.75 тэрбум ам.доллароор торгожээ

БНХАУ-ын эрх бүхий байгууллага тэрбумтан Жек Магийн үүсгэн байгуулсан “Alibaba Group Holding Ltd” группыг монополийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж 2.75 тэрбум ам.доллароор торгожээ. Нэг компанид ийм их хэмжээний торгууль тавьж байсан түүх тус улсад өмнө нь байгаагүй юм.

Торгуулийн хэмжээ хэдий их ч монополь байдлаа ашиглан олсон орлого нь түүнээс дутахгүй гэж үзсэн учир ийнхүү торгож байгаа юм байна. 2.75 тэрбум ам.доллар нь “Alibaba Group Holding Ltd”-ийн өнгөрсөн жилийн нийт орлогын 4 хувьтай тэнцэж байгаа юм. Хяналтын байгууллага торгууль тавих үндэслэлээ ийнхүү гаргаж тавьсан ч барууны хэвлэлүүдэд Жек Маг эрх баригчдын золиос болж байгаа талаар мэдээлэл гарч байна. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын эдийн засгийн загвар, төрийн бодлогыг шүүмжилснээсээ хойш хэсэг хугацаанд сураггүй болсноос гадна Шанхайн биржид гаргах гэж байсан дэлхийн хамгийн том IPO /ANT Group/-гоо хойшлуулсан билээ.