ОХУ Украины эсрэг халдлагаа нэмэгдүүлнэ гэж сэжиглэснээр улаанбуудайн үнэ гурав дахь өдрөө дараалан өссөнийг Bloomberg TV Mongolia мэдээллээ.
Даваа гарагт Чикагогийн Таваарын биржид улаанбуудайн фьючерс ханш нэг хувиар чангарч, бушель нь 6.8 ам.доллар хүрлээ. Ингэснээр улаанбуудайн үнэ сүүлийн нэг сар дахь хамгийн удаан үргэлжилсэн өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн ОХУ-Украины дайны улмаас дэлхийн үр тарианы худалдааны гол коридоруудын нэг болох Хар тэнгисээр дамжих улаанбуудайн нийлүүлэлт долдугаар сараас хойш тасалдаж буй. Цаашид мөргөлдөөн даамжирвал тус бүс нутгаар тээвэрлэх үр тарианы урсгалыг хамгаалах Туркийн хүчин чармайлтад саад учруулж болзошгүй байгаа юм.
Туркийн зуучлалын үр дүнд нийлүүлэлт сэргэж болох ч тохиролцоонд хүрэхэд хэдэн сар шаардагдах магадгүй. Хэлэлцээнээс ахиц гарах удаашралтай бөгөөд буудайн премиум үнэ буурах боломжгүй нийлүүлэлтийн доголдол үргэлжилбэл үнэ өндөр түвшинд хадгалагдана гэж “CRM Agcommodities” компанийн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia