ВИДЕО: “Зөөлөн богд” уулнаас баривчлагдсан хоёр байлдагчийг Алтай сумын цагдаагийн байгууллага шалгаж байна

ВИДЕО: “Зөөлөн богд” уулнаас баривчлагдсан хоёр байлдагчийг Алтай сумын цагдаагийн байгууллага шалгаж байна

Өнгөрсөн баасан гарагт харуулын даргаа буудаж хөнөөгөөд зэвсэглэн зугтсан хилийн цэргийн 0214-р ангийн байлдагчдыг өнөөдөр баривчилсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайван  “Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын амь насыг хохироон зэвсэглэн оргосон хугацаат цэргийн 2 албан хаагчийг өнөөдөр 10 цагийн орчимд Алтай сумаас 50 гаруй км-ын зайд байрлах “Зөөлөн богд” уулнаас саатууллаа.

Эрлийн ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, орон нутгийн удирдлага болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр хамтран ажилласны үр дүнд үйл осол эрсдэлгүйгээр саатуулаад байна. Хугацаат цэргийн алба хаагчдын биеийн байдал хэвийн байна. Хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэллээ” гэж мэдэгдлээ.




Өнөөдөр нохой өдөр

39 минутын өмнө