Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж Ж.Батсуурийг томилох уу

Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж Ж.Батсуурийг томилох уу

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлж Ж.Батсуурийг томилж магадгүй гэх мэдээлэл байна.

Тус бүлэг нь нийт 11 гишүүнтэй бөгөөд 2020 оны сонгуулийн дараа Баянхонгороос УИХ-д сонгогдсон Д.Ганбатыг даргаар нь томилсон  юм. Гэвч Д.Ганбат нь сөрөг хүчний бүлгийг удирдах хэмжээний чадваргүй мөн хийсэн, хэлсэн үйлдэл бүрээрээ бусдын шүүмжлэлд өртдөг учир түүнийг чөлөөлөх шийдэлд хүрсэн бололтой. 

Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүнийг голж улс төрийн ажилдаа оролцуулахгүй болсон байна. Харин Ж.Батсуурийн хувьд Сүхбаатар аймгийг олон жил амжилттай удирдсан,  улс төрчийн туршлагатай нэгэн гэгддэг билээ. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж бүлгийн дарга болгохоор бэлджээ. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө