CNN: “LinkedIn”-ийн 500 сая хэрэглэгчийн мэдээлэл ХАКЕРУУДЫН вэбсайтад зарагдаж байна

CNN: “LinkedIn”-ийн 500 сая хэрэглэгчийн мэдээлэл ХАКЕРУУДЫН вэбсайтад зарагдаж байна

Цахим аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “CyberNews” “LinkedIn” нийгмийн сүлжээний сайтын 500 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын вэбсайтад зарагдаж байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал, “LinkedIn”-ийн хэрэглэгчдийн ID, нэр, имэйл хаяг, утасны дугаар, хүйс, ажил хөдөлмөрийн байдал гэх мэт бусад нийгмийн сүлжээний профайлтай холбоотой мэдээллүүдийг хакеруудад дуудлага худалдаагаар зарж байна гэж мэдэгдсэн байна.

Энэ төрлийн өгөгдлөөр зээлийн картын дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл нийгмийн даатгалын дугаар гэх мэт зүйлсийг мэдэж болдог нь залилангийн гэмт хэрэг үйлдэх таатай нөхцөл болдог аж.

Уг мэдээлэл гарахаас долоо хоногийн өмнө АНУ-ын цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд мөн 500 сая гаруй фейсбүүк хэрэглэгчийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээлэл хакеруудын ашигладаг вэбсайтад нийтлэгдсэн талаар мэдэгдсэн юм.

Сошиал медиа компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг хамгаалахад зориулсан тодорхой функцуудыг ашигладаг. “LinkedIn”-ийн хувьд энэ төрлийн "техникийн арга хэмжээ ба хамгаалалт" гэж нэрлэдэг хамгаалалттай байдаг ч байнгын ажиллагааны хувьд доголдолтой байдаг. Одоогоор тус компаниас энэ талаар тодорхой тайлбарыг өгөөгүй байна.

“LinkedIn” гэж юу вэ. “LinkedIn” -ээр дамжуулан хэрэглэгч танилын хүрээгээ нэмж болно, ажил хайж болно, мөн ажилтан хайж болно, сонирхож буй компани, байгууллагуудаа дагаад холбоотой мэдээллийг авч болно. Мэдээж сошиал сайт тул өөрөө юм бичих нийтлэх, хуваалцах (share), бусадтай мессежээр харилцах, групп-д элсэн хэлэлцүүлэгт оролцох, бусдын бичсэн хуваалцсан зүйлд like дарах, сэтгэгдлээ бичих боломжтой.

Эх сурвалж: CNN