Засгийн газар, Рио Тинтогийн хэлэлцээ өнөөдөр 11.00 цагт эхэлнэ

Засгийн газар, Рио Тинтогийн хэлэлцээ өнөөдөр 11.00 цагт эхэлнэ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр (2021.04.12) 11.00 цагт “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээгээ эхлүүлнэ гэж мэдэгдлээ. 

92 дугаар тогтоолыг УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар өнгөрсөн хоёрдугаар сарын 09-нд гаргаж байсан юм. Үүнээс хойшхи хугацаанд ажлын хэсэг

  • Далд уурхайн бүтээн байгуулалт (Дубайн)-ын төлөвлөгөөг цуцлах,
  • Татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх,
  • 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажилласан. 

Өнөөдрийн хэлэлцээ ч энэ хүрээнд явагдана.  Засгийн газрыг төлөөлж өнөөдрийн хэлэлцээнд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд, “Рио Тинто” компанийг төлөөлж Монгол Улсад ирээд буй, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Хөрөнгө оруулагч тал анх Оюутолгойн далд уурхайн зардлыг 5.3 тэрбум ам.доллараар төсөвлөж, “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г батлуулсан.

Гэвч далд уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөснөөс 30 орчим хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар өсч, 6.75 тэрбум долларт хүрсэн. Далд уурхайн олборлолт жигдрэх хугацааг 2021 оны нэгдүгээр сар гэж төлөвлөгөөндөө тусгасан нь 22 сараар хойшилж, 2022 оны аравдугаар сараас эхлэх болсныг мэдэгдсэний улмаас Монголын талын авах татвар, ногдол ашиг хойшлох байдлаар хохиролтой тусахыг эдийн засагчид өгүүлж байна. “Рио Тинто” компанийн хувьд зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг геологийн нөхцөл хүндэрсэнтэй холбон тайлбарлаж буй.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө