СИНЬХУА: Харуулын даргаа буудаж хөнөөсөн цэргүүдийг эцэг, эхийнх нь оролцоотой баривчилжээ

СИНЬХУА: Харуулын даргаа буудаж хөнөөсөн цэргүүдийг эцэг, эхийнх нь оролцоотой баривчилжээ

Өнгөрсөн пүрэв гарагт/2021.04.08/ Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн IV Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хаагч 19 настай Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж амь насыг нь бүрэлгээд галт зэвсэг болон байлдааны 40 гаруй сумын хамт авч, оргосон хэрэг гарсан. 

Харин тэднийг өчигдөр /2021.04.11/ өглөө 10:20 цагт ямар нэг эрсдэлгүй саатуулсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус үйл явдлын талаар БНХАУ-ын төрийн хэвлэл болох “Синьхуа” агентлаг мэдээлжээ. 

Тус агентлагт мэдээлснээр “Монгол улсын хоёр цэрэг командлагчаа хөнөөн, зугтаж байгаад баригдсан тлаар тус улсын Цагдаагийн газраас мэдээлэв. 19 настай цэргүүд өнгөрсөн пүрэв гарагт Монголын баруун хэсэг, Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн заставт командлагчаа буудсаны дараа хоёр буу, 40 гаруй сумтай зугтжээ. Улмаар тэднийг ням гарагт Алтай сумаас 50 км-ийн зайд ямар ч эсэргүүцэлгүйгээр, эцэг эхийнх нь оролцоотойгоор баривчилсан гэж цагдаа нар мэдээлжээ” гэжээ. 

Эх сурвалж: Xinhuanet