Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ гаргасан уу

Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ гаргасан уу

АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнгөрсөн долоо хоногт гаргасан гэж зарим хэвлэлд мэдээлжээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдож байв.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сард Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй юм. Үүний дараа энэ сарын 2-ны /2021.04.02/ өдөр Ерөнхийлөгч дахин Элчин сайд Ё.Отгонбаярыг дахин эгүүлэн татах зарлиг гаргасан.

Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ гаргасан нь ямар нэгэн сүрдүүлэгтэй холбоотой юу гэх мэдээлэл мөн байна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхад нь нэр холбогдсон хэргээр нь сүрдүүлсэн байх магадлалтай гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм. 

Түүнээс биш УИХ-д 62 суудалтай олонх болсон нам нь түүнийг хамгаалж Элчин сайдаар хэвээр үлдээх төлөвлөгөөтэй билээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярын оронд өөрийн хүнийг томилуулахаар ажиллаж байна гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө