Хоёрдугаар ээлжийн вакциныг УИХ-ын гишүүд тойрог руугаа зөөчихсөн юм уу

Хоёрдугаар ээлжийн вакциныг УИХ-ын гишүүд тойрог руугаа зөөчихсөн юм уу

Засгийн газар хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулахдаа “энэ хугацаанд вакцинжуулалтаа эрчимжүүлнэ” гэж мэдэгдсэн. Гэтэл энэ сарын 09-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод ажиллах вакцины цэгүүд цөөрч, улмаар тухайн өдрийн орой “хөл хорионы хугацаанд дархлаажуулалтыг зогоов” гэж ЭМЯ-наас гэнэт мэдэгдсэн. 

Харин албаны зарим эх сурвалж “нэгдүгээр тунгийн вакцины нөөцгүй болсон” гэж мэдэгдсэн бол, УОК-оос “хөл хориог үр дүнтэй болгохын тулд вакцинжуулалтыг зогсоосон”, мөн БНХАУ-аас ирэх вакцины тээвэр удааширч байна гэж онцолсон. Энэ бүхнээс үзвэл вакцины нөөц тасарсан байж болзошгүй байгаа юм. 

Тэгвэл “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт “Хоёрдугаар ээлжийн вакциныг УИХ-ын гишүүд тойрог руугаа зөөчихсөн гэв үү” гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Тус мэдээлэлд хөдөө орон нутагт халдвар гаарсантай холбоотойгоор орон нутгаас сонгогдсон гишүүд тойрог руугаа вакцин зөөчихсөн гэх. Нийгмийн сүлжээнд Дорнод аймгийн МАН төв байран дээр вакцин хийж байна гэх мэдээлэл ч гарсан. Энэ мэтчилэн их, бага хэмжээгээр гишүүд тойрогтоо вакцин хүргэсэн байх нь” хэмээжээ. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө