ОХУ Украины хилийн орчимд их хэмжээний цэргийн хүч төвлөрүүлж байна гэв

ОХУ Украины хилийн орчимд их хэмжээний цэргийн хүч төвлөрүүлж байна гэв

ОХУ-ын арми Украины хилийн орчимд их хэмжээний цэргийн хүч, хүнд техникийг төвлөрүүлж буйг хиймэл дагуулаас авсан олон тооны гэрэл зургууд, тагнуулын мэдээлэл нотолж байна гэж АНУ-ын талаас мэдэгдлээ. Пентагоноос өгсөн мэдээлэлд дурдсанаар “Оросын талаас 4 мянга гаруй хүнд техникийг тус хилийн орчимд төвлөрүүлсэн” гэжээ. 

ОХУ-ын талаас Украины хилийн ойролцоо болон эзлэгдсэн Крымийн хойгт цэргийн хүчийг нэмэгдүүлсэн нь Киевийн өдөөн хатгалгын хариу үйлдэл гэж мэдэгдэв. Тодруулбал, АНУ-ын уг мэдээлэл гарсны дараа Кремль ба Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч нар иргэний дайн гарах вий гэсэн болгоомжлол, Украин дахь орос хэлээр ярьдаг цөөнх рүү "геноцид"/хоморголон устгах/ халдлага үйлдэх магадлал, Киевийн "өдөөн хатгасан ажиллагаа" зэрэг нь цэрэг төвлөрүүлэхэд нөлөөлсөн гэжээ.  

ОХУ-ын байлдааны танк DW

Өнгөрсөн пүрэв гарагт/2021.04.08/ ХБНГУ-ын Канцлеэр Ангелина Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа "нөхцөл байдлыг доройтуулахгүйн тулд цэргийн хүчийг зайлуулахыг уриалсан" юм. Гэсэн ч Оросын талаас “Манай улс хилийнхээ дагуу цэргээ хүссэнээрээ шилжүүлэх эрхтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчид болон Украины хүчний хооронд мөргөлдөөн гарч, хил дээр Оросын цэрэг хүч нэмэгдсэнтэй холбоотой түгшүүрт байдал үүсээд байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков улсын "Россия-1" телевизэд өгсөн ярилцлагадаа “Мэдээжийн хэрэг хэн ч дайны байдалд шилжихийг төлөвлөөгүй. Мөн хэн ч дайн болохыг зөвшөөрөхгүй” гэжээ. 

Он гарсаар Орос хэлээр ярьдаг салан тусгаарлагчид болон Украины цэргүүдийн хоорондох мөргөлдөөний улмаас 27 цэрэг амь үрэгдсэн юм. 

Эх сурвалж: DW