Рио Тинтотой хийх хэлэлцээрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байна

Рио Тинтотой хийх хэлэлцээрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байна

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээрийг 11.00 цагт эхлүүлээд буй.

Манай талаас Ажлын хэсгийн багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Харин гишүүдэд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон нэр бүхий УИХ-ын гишүүд нэрлэгдэж байна. Харин хөрөнгө оруулагч талыг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд ахалж байгаа аж. Гишүүдээр тус группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцож байна. Хэлэлцээрийн хүрээнд Дубайн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах агуулга яригдана гэж таамаглаж буй. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө